УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм шинэчлэн батлагджээ. Уг дүрэм энэ оны нэгдүгээр сарын 1-нээс УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн хувилбар мөрдөгдөж эхэлсэн байна.
Хэрвээ УИХ-ын гишүүн аливаа ёс зүйн зөрчилд холбогдвол иргэдээс уучлал гуйх ёстой. Уучлал гуйснаа тав хоногийн дотор олон нийтэд хүргэхээр хуульчилжээ. Гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ баримтлах ёс зүйн шаардлагуудыг энэ дүрэмд оруулсан байна.
Тухайлбал,
- Гишүүн төрийн албан хаагчдад хүлээсэн үүргээс нь өөр даалгавар өгөх, шаардахыг хориглосон.
- Гишүүн бүрэн эрхийн хугацаанд хамаарал бүхий этгээдээ төрийн байгууллагад ажиллахыг санал болгохыг хориглосон.
- Ажил үүргийн дагуу олж авсан мэдээллийг хувийн эрх ашгийн төлөө ашиглахгүй байх
- Өөрийн нэрийг ашиглан давуу эрх олж авах, бусдад давуу эрх олгох, аливаа этгээдэд нөлөөлөхийг хориглосон.
- Гишүүд Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр гадаад орны төрийн дээд шагнал авахыг хориглоно.
- Ёс зүйн зөрчил гаргасан гишүүний цалингийн хэмжээг зургаан сарын хугацаанд 20 хувь хүртэл бууруулж болно.