УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барихад миний бие оролцсон. Хэлэлцүүлэхэд байнгын хороон дээр долоон гишүүн зөвшөөрсөн. Өргөн бариагүй нэг гишүүн санал оруулсан. Гэтэл өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсанаасаа өөрчлөгджээ.
УИХ-ын дарга нь рекламны модель болж байгаад би харамсаж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг ард түмнээр хэлэлцүүлнэ гэвэл тэр бүр мэдэхгүй. Тэр утгаараа хэлэлцүүлэг хийсэн оролдлого нь зөв. Гэхдээ ард түмнээс заавал асуух таван асуулт байна. Тийм учраас миний бие Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт бичиг хүргүүлж байна. Үүнд:
-УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох нь зөв үү
-УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох нь зөв үү
-Сонгуулийн тогтолцоог холимог байлгах нь зөв үү
-Байгалийн баялгийн сан байгуулах уу
-Шүүх хараат бус байх нь зөв үү гэдгийг ард түмнээс асуух хэрэгтэй хэмээн мэдээлэв.