Эмнэлэгт биеийн байдал нь хүнд байгаа гэгдээд буй УИХ-ын гишүүн Н.Учрал фэйсбүүк дэх хуудсаараа дамжуулж дараах уриалгыг гаргажээ.
УРИАЛГА: Иргэд та бүхэн маань Улсын Онцгой Комиссын заавар зөвлөгөөг онцгой сахиж мөрдөн, өөрсдийгөө болон гэр бүлээ хамгаалаарай.
Улсын Их Хурлын үйл ажиллагаа маргаашнаас эхлэн албан ёсоор цахим горимд шилжиж байна. Яг энэ жишгийн дагуу бусад албан байгууллагууд ч гэсэн боломжит байдлаараа ажилчдаа цахимаар ажиллах боломж нөхцлийг бий болгохыг УРИАЛЖ байна.
Инновац, цахим бодлогын байнгын хорооны цаашдын үйл ажиллагаа ч энэхүү боломж, бололцоог улам нээлттэй болгож иргэдийн цахимаар ажиллах дадал хэвшил, техник технологийн шийдэл, эрх зүйн орчныг бий болгох талаар онцгойлон анхаарч ажиллах болно.
Цар тахлын ард хамтдаа, сэтгэл нэгтэйгээр эсэн мэнд даван гарцгаая!!!