УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Харин гишүүдийн зүгээс эхлээд түүнийг түдгэлзүүлэх асуудлыг шийдэх ёстой гэсэн санал гарсан учраас чөлөөлөх хүсэлтийг хойшлуулав. Санал хураалтад оролцсон гишүүдийн 76.3 хувийн саналаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүллээ.
УИХ-ын чуулганы хуралдаанаар гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг хаалттайгаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн дэмжсэн. Харин УИХ-ын Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээгүй. Өчигдөр МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос Н.Номтойбаярыг МАН-аас гарсанд тооцох шийдвэрийг мөн гаргасан юм. Санал хураалтыг ч цаасаар нууцаар явуулахаар тогтож, саналын хуудсыг бэлтгүүлэхээр чуулган түр завсарлалаа.
Leave a Reply
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ТББХ-ны хуралдаанаар хаалттай хэлэлцэж эхэллээ. Өнөөдөр ХЗБХ-гоор Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж уг саналыг хүлээж аваагүй. ТББХ-ны хурлаас шийдвэр гарснаар УИХ-ын чуулганаар Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.
Leave a Reply
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хаалттай хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Ерөнхий прокурорын хүсэлтийг хэлэлцэв. Байнгын хорооны гишүүдийн олонх нь “Бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж үзлээ. Байнгын хорооны хуралдаанд 16 гишүүн оролцсоноос 9 гишүүн “Бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй” гэжээ.
Leave a Reply
Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хаалттай хэлэлцэж байна. Хуралдаанд Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан болон УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар оролцож байгаа аж. Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороогоор тус асуудлыг хэлэлцээд Н.Номтойбаяр гишүүнийг түдгэлзүүлэх нь зөв гэж үзсэн.
Leave a Reply
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж “Прокурорын санал нууцын зэрэглэлтэй, мөрдөн байцаалтын нууцлалтай байгаа учраас хаалттай хуралдаж, шийдвэр гаргалаа. Ерөнхий прокурор дотор нь байгаа асуудлаар нарийн мэдээлэл өгөхгүй байгаа. Нэг зүйл дээр гишүүд санаа зовниж байгаа. Гол асуудлаа шалгахгүй тойроод явчих вий. Нөгөө талаас, ерөнхий прокурор санал оруулж ирсэн учраас үүнийхээ хариуцлагыг цаашдаа хүлээх байх” гэжээ.