УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай хэлэлцсэн. Харин нууцаар цаасаар санал хураалт явуулахад 30 гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ч тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад олонхын дэмжлэг авч чадаагүй. Тодорхойгүй нөхцөл ингэж үүссэн учраас УИХ дахь МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авсан байна. Харин МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Санал хураалтын дүн гарсан. Асуудал шийдэгдсэн. Тогтоолын төслийг албажуулах бол хэлбэр төдий зүйл. Н.Номтойбаяр гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө гэсэн байна. Хэрэв ийм хүсэлт гаргавал мөн л намын бүлэг, байнгын хороод, чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ” гэжээ. Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө гэж мэдэгдсэнийхээ дараа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэсэн бололтой.