Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн ярилцлага “Өдрийн сонин”-д хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 20 нүүрээр уншигчдын хүртээл боллоо. Энэ удаагийн дугаарын нэгдүгээр нүүрээс УИХ дахь АН-ын бүлгийн мэдээлэл багтсан бөгөөд үргэлжлэл нь дөрөвдүгээр нүүрт орсон юм.

Түүнчлэн нэгдүгээр нүүрээс Таван толгойн ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэгийн “Биднийг тогтоолын төслөө оруулахаар Засгийн газраас Таван толгойн гэрээг татаж авах юм шиг байна билээ” хэмээх ярилцлагын эхлэл орсон бөгөөд үргэлжлэл нь хоёр, тавдугаар нүүрт багтсан байна.

“Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт нийтлэлч П.Хашчулуун Ашиг сонирхлын хуулийн талаар нийтлэл бичсэн бөгөөд төрийн албан хаагчид ашиг сонирхлын зөрчилгүй байх ёстой гэдэг ч хүн хамгийн итгэсэн хүндээ ажил даалгадаг талаар дэлгэрэнгүй бичжээ.

Тэгвэл өнгөрөгч ням гаригийн орой 20 цагийн орчид Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа Завхан аймагт ажлаар явж байгаад буцах замдаа Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт осолдсон. Үүний улмаас түүний нөхөр газар дээрээ нас барж, жолооч болон Д.Атармаа дэд сайдын бие тааруу байгаа талаарх мэдээлэл багтсан бөгөөд үргэлжлэл нь зургадугаар нүүрт хэвлэгдэв.

Улс төрийн дөрөвдүгээр нүүрт Налайх хотын захирагчийн сонгуульд нэр дэвшин хамгийн олон санал авсан Ш.Хаан, Ц.Минжинхүү нарын дунд дахин санал хураахаар болсон. Тэгвэл уг сонгуулийн талаар дээрх хоёр нэр дэвшигчээс ярилцлага авсан нь нийтлэгдлээ.

Мөн зургадугаар нүүрт цаг үеийн мэдээллүүд багтсан бол пан Азийн аварга Д.Лхагва цагдаагийн хурандаагийн хамтаар мөрийтэй тоглож байгаад баригдсан талаарх мэдээлэл болонэ цаг үеийн мэдээллүүд багтлаа.

Дэлхийн мэдээ уламжлал ёсоор есдүгээр нүүрт багтсан бол арваннэгдүгээр нүүрт Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Ё.Гэрэлчулууны ярилцлага болон элсэлтийн ерөнхий шалгалтын талаарх мэдээлэл хэвлэгдсэн юм. Эрүүл мэндийн нүүр арванхоёрдугаар нүүрт хэвлэгдэж, жүжигчин Ц.Цэрэнболдын ярилцлага арвангуравдугаар нүүрт багтжээ.

Харин арвандолдугаар нүүрт “Троллчид буюу хөлсний сэтгэгдэл бичигчид” хэмээх нийтлэл багтсан. Эдийн засагч Д.Жаргалсайханы ярилцлага болон хятадын эдийн засгийн зэсийн үнэд эерэгээр нөлөөлж мэдэх нь хэмээх бичил нийтлэл уншигчдын хүртээл боллоо.

“Өдрийн сонин”-ыэрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *