Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Б.Наранхүү нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлаар цэцэд хандана

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Б.Наранхүү нарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлаар цэцэд хандахаар болсон талаар О.Алтангэрэл, Д.Миеэгомбо нарын хуульчид мэдээлэл хийлээ. Хуульч О.Алтангэрэл “Сүүлийн үед манай хуульчид ҮХЦ-д олон асуудлаар хандлаа. Миний бие Засгийн газар Үндсэн хууль зөрчиж байгуулагдлаа, хуульч Б.Жавхлант ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчсөн тухай мэдээллийг магадлуулах, Д.Миеэгомбо УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах асуудлаар, хуульч Мөнхзул Үндсэн хуулийн зарим гишүүд бүрэн эрхийн хугацаа нь дуусчихаад байхад ажиллаж байгаа асуудлаар тус тус хандсан.

Энд нэг нийтлэг зүйл байгаа. Тэр нь, Үндсэн хуулийн цэцэд хандсан явдал. Бид Монгол Улсад хууль тогтоомж гэж байгаа бол хуулийн дагуу асуудлаа шийдээд яв гэсэн итгэлээр хүсэлтүүдээ гаргасан. Харамсалтай нь бидний хүсэлтүүдийг төдийлөн авч хэлэлцэхгүй байгаад гомдолтой байна. Бидний хүсэлт ямар хүн дээр хуваарлигдсан нь хүртэл тодорхойгүй байна. Тиймээс бид энэ асуудлыг илүү тодорхой болгох үүднээс хэвлэл мэдээллийн байгууллагыг бидэнтэй хамтран ажиллаач ээ гэж мэдээлэл хийж байна” гэж тодотгосон юм.

Хуульч Б.Жавхлант ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар “Ц.Нямдорж сайд өөрөө түрээсийн байранд амьдардаг, байрны эзнийг нь таньдаг учраас ашиглалтын зардал төлөөд амьдардаг гэж хэлсэн. УИХ-ын гишүүн хууль дээдлэх үндсэн зарчмыг баримталж үйл ажиллагаагаа явуулах ёстой. УИХ-ын гишүүн хуульд зааснаас бусад төсөв, цалин, хангамжийг эдэлж болохгүй. Энэ асуудалд Үндсэн хуулийн зөрчлийн шинж харагдаж байгаа учраас ҮХЦ хянаж авч үзэх боломжтой” гэв. Хуульчдын зүгээс Б.Наранхүү, Ц.Нямдорж нарыг эгүүлэн татуулах асуудлаар тууштай ажиллана гэдгээ хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *