УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өнгөрсөн 01-р сарын 30-ны өдөр бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн билээ.
Тэрбээр хүсэлтдээ ээжийнхээ эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон бөгөөд УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн ард байж нуугдалгүйгээр энгийн иргэн болоод шалгуулахад бэлэн хэмээн тодотгосон байдаг.
Тэгвэл өнөөдөр Ж.Мөнхбатын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх юм. Харин тэрбээр өөрийн биеэр оролцох боломжгүй бөгөөд БНСУ-д ээжийгээ эмчлүүлж байгаа гэсэн тайлбарыг өгчээ.