УИХ-ын чуулганы хуралдаанаар Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Үйлдвэржилтийн байнгын хорооны гишүүнээр томилжээ. УИХ-ын гишүүн бүр мэргэшлийнхээ дагуу 1-2 байнгын хороонд харьяалагддаг. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүний тангараг өргөсөн Ж.Эрдэнэбатыг тус байнгын хорооны гишүүнээр томилсон байна.