Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ерөнхий сайдад асуулга тавив

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монгол Улсын Ерөнхий сайдад асуулга тавьжээ. Тэрбээр асуулгадаа Нэгд,: Иргэд, олон нийтийн дунд Монгол, Туркийн Засгийн газрын хооронд нууц тохироо хийсэн гэсэн хардлага байна. Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим алдагдсан, хувь хүний халдашгүй дархан байх эрх зөрчигдсөн эсэх талаар;

Хоёрт: Монгол Улс нь Олон улсын хэм хэмжээг дээдлэн сахидаг эрх зүйт төртэй ардчилсан орон билээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж гадны улс орны тусгай албадтай гэрээ хэлэлцээр хийх эрх Монгол Улсын Засгийн газарт байхгүй болно. Иймд Олон улсын гэрээ конвенци, монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, энэ ажиллагаанд оролцсон байгууллага, албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцсон талаар,

Энэ асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.,-т заасан хугацааны дотор бичгээр ирүүлж, улмаар Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасны дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Танаас хүсье” гэжээ.

toot

toot

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *