Ардчилсан намыг үзэл баримтлал, дүрмийнх нь хувьд шинэчлэхийн тулд хоёр сарын турш улсын хэмжээнд хэлэлцүүлэг хийх ёстой гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ онцолсон. Харин тэрбээр өчигдөр ардчиллыг дэмждэг залуусын хамт Баянхонгор аймгийг зорьжээ. Хэлэлцүүлэг хийхээр явсан нь энэ аж.
Уг хэлэлцүүлгээр ирээдүйн Ардчилсан нам ямар байх вэ, намын дүрэмд оруулах өөрчлөлт, намын лидерээ тодруулах шинэ системийг бий болгох талаар ярилцах юм байна.
О.ӨНӨР