Categories
мэдээ нийгэм улс-төр

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг хилээр гарахыг хориглов DNN.mn

Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах саналыг энэ сарын 6-ны өдөр шүүхэд хүргүүлжээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг саналыг өнөөдөр хэлэлцэж түүнд хилийн хориг тавих шийдвэр гаргасан байна.

Түүнийг “Тавантолгой” ХК-ний нүүрсний хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.4-ийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.

Хуулийн заалт:

17.4 дүгээр зүйл.Хөрөнгө завших

2.Энэ гэмт хэргийг:

2.1.албан тушаалын байдлаа ашиглаж;

2.2.бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *