Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Хүүхэд хөгжлийн төв”-ийн нээлтэнд оролцлоо

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооны дэргэд шинээр байгуулагдаж буй “Хүүхэд хөгжлийн төв”-ийн нээлтэнд өнөөдөр /2016-09-01/ оролцлоо.

Бидний амьдралд олон баярт үйл явдал тохиолддог ч 9 дүгээр сарын нэгний өдөр хэзээ ч мартагдашгүй өдөр юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооны дэргэд Хүүхэд хөгжлийн төвийг санаачлан байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэх, сэргээн засах үйлчилгээг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулан загвар төв болгохоор зорилт тавин ажиллаж байгаа хамт олонд талархаж буйгаа УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нээлтийн үеэр онцоллоо. Мөн өнөөдөр төрөөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тэр бүр хүрч ажиллаж чадахгүй байгаа орон зайг нөхөж өөрсдийн санаачлагаар сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаад баяртай байна гээд тус төвийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах болно гэлээ.

Хүүхэд хөгжлийн төв нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооны дэргэд үйл ажиллагаагаа явуулах Улаанбаатар хотын салбар харьяа байгууллага юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа анхлан Монгол Улсад эхэлсэн байгууллага ажээ. Одоо тус холбоо нь 4800 гаруй гишүүнтэй, 18 салбартайгаар үйл ажилллагаагаа явуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад ээлтэй, хүртээмжтэй, тэгш хамруулсан орчныг бий болгохын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгаа бөгөөд тус төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэр дундаа сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдээс бусад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хамрагдах юм байна. Түүнчлэн Хүүхэд хөгжлийн төв нь боловсролын чиглэлээр Японы “Жайка” байгууллагатай, ХБНГУ-ын ахмад эмч нарын байгууллагатай хамтран ажилладаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *