Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг шүүхэд өгнө гэв

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг шүүхэд өгөх талаар мэдээлж байна.

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Алимаа: Бид 2005 оноос хойш “Иргэдийн шударга шүүх” ТББ-ыг байгуулж ажиллаж байна. 2005 оноос хойш шүүх хуулийн байгууллага, авилга хээл хахууль гэх мэт өнөөдрийн яригдаж байгаа бүх асуудлуудыг эсрэг тэмцэж ирсэн. Гэтэл бидний ярьж тэмцэж явсан бүхэн нотлогдоод үнэн болж илчлэгдээд байна. Энэ нь манай ТББ-аас хийсэн том ажлын үр дүн гэж харж байна.

Л.Эрдэнэчимэг тангараг өргөсөн УИХ-ын гишүүн байхдаа өөрөө архи тамхины хуулийг санаачилж гаргачихаад Төрийн ордон дотор хууль бус үйлдэл хийсэн. Түүнийгээ нуун дарагдуулахаар шүүх цагдаа, хуулийн байгууллагын шударга бус үйлдэлтэй тэмцдэг “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтыг эрүүгийн цагдаагийн газар прокурорт өргөдөл гарган өгсөн. Энэ зөв зүйл мөн үү? Л.Эрдэнэчимэг гишүүг одоо Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхөөр оччихсон байгаа. Шударга үнэний төлөө тэмцсэн хүнийг яагаад цагдаа прокурорт өгдөг юм бэ? Энэ зөв үү? Монголын хүний төлөө нам, “Иргэдийн шударга шүүх” ТББ үүний төлөө тэмцэх болно. Тавдугаар сарын 29-нд “Шүүхийг шүүе-3” цуглааныг зохион байгуулна гэв.

С.ОТГОНБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *