Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүдийн тоог 99, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох саналыг хүлээн авчээ

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, зөвшилцөлд хүрчээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 76 гишүүнийг 108 болгон нэмэгдүүлж, бүрэн эрхийн хугацааг нь таван жил болгох өөрчлөлтийн хувилбар тусгасан байсан. Мөн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг тусгасан юм. Харин АН-аас гишүүний тоог 99 болгох санал гаргасан. Сүүлийн 14 хоногийн турш уг санал дээр зөвшилцөхгүй байсан МАН-ын бүлэг зөвшилцөлд хүрч гишүүдийн тоог 99 болгож, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгон нэмэгдүүлэх өөрчлөлтийг олонхын саналаар дэмжсэн байна. Холимог тогтолцооны хувьд Үндсэн хуульд тусгахаасаа Сонгуулийн тухай хуулиар шийдэх боломжтой гэж УИХ дахь олонх үзжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *