Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дөрвөн гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх гэж байна

УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕПГ-аас өчигдөр УИХ-д хүргүүлсэн , уг саналыг хүлээж авах эсэхийг шийдэхээр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо яг одоо хуралдах гэж байна. Хуралд тус дэд хорооны таван гишүүнээс гадна асуудал нь яригдаж буй УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир болон Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан оролцохоор ирэв.

Энэ үеэр Л.Энхболд гишүүн “Би ЖДҮХСангаас зээл аваагүй гэж мэдэгдэв.

Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Уг нь шалгалтын ажиллагаанд саад учруулна гээд л оруулж ирж байгаа. Энэ асуудалд нааштай хандана гэж бодож байна. Батзориг гэдэг хүн бүрэн эрхтэйгээ байгаа тохиолдолд мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж байгаа. Цаашдаа ч учруулах болно” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *