Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана

УИХ-ын Хууль зүй, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Төрийн байгуулалт, Төсвийн байнгын хороо өнөөдөр тус тус хуралдана.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Харин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайланг, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын 2016 оны үйл ажиллагааны тайлан, Ажлын дэд хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэх аж.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *