Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын чуулган: Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн тухай багц хуулийн төслийг эргүүлэн татаж байгаагаа мэдэгдэв

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлж байна.

Тэрээр “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөлд хориг тавиад байгаа билээ. Мөн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуулиудыг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэхээс татгалзаад байгаа юм. Эдгээр хуулиудын хэлэлцэх эсэхийг өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх байсан ч УИХ дахь АН-ын бүлэг таван хоногийн завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацаа өнөөдөр дуусаж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн тухай багц хуулийг төсөл санаачлагчид буцаасантай холбоотойгоор Ерөнхийлөгч чуулганы танхимд байр сууриа илэрхийлж байна. Эрх баригч намын гишүүд хуулийн үнэ цэнийг харалгүйгээр намын байр сууриар хуулийн төслүүдийг буцаасан гэж үзэж буйгаа илэрхийлээд “Нийгмийн даатгалын мөнгийг цувчуулсан МАН-ын гишүүн Б.Ундармаа 13 сая төгрөгөөр торгуулж байхад, 50 мянган төгрөг хулгайлсан иргэн хоёр жилийн хорих ял авч буй тогтолцоог өөрчлөхийн тулд хуулийн төслийг боловсруулсан” гэдгээ хэллээ.

УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

  • “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын хэмжээнд усны харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, тэдгээрийн уялдаа холбооны талаар” тавьсан асуулгын хариу сонсох.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *