УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар 2019 оны төсөвт Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.
Ингээд байнгын хорооны саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн санал хураалт явууллаа. Чуулганы хуралдаанд 46 гишүүн оролцсоноос 82 хувь нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзэв.