Categories
мэдээ цаг-үе

УИХ дахь намын бүлгүүд хуралдана DNN.mn

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд болон хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгүүд хуралдана. Тухайлбал, “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 10.00 цагаас УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан болох товтой байна. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно. Мөн өнөөдөр дараах ажлын хэсгүүд хуралдана.

  • 14.00 цагаас Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан болно.
  • 14.00 цагаас Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно.
  • 14.00 цагаас Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн гишүүдийн Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн удирдлага, албан хаагчидтай хийх уулзалт “Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз”-д зохион байгуулагдана.
  • 14.00 цагаас Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан
  • 14.30 цагаас Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болох товтой байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *