УИХ дахь МАН, АН-ын бүлэг өнөөдөр /2023.03.20/ хуралдаж, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хууль, тогтоолын төслийн талаар байр сууриа нэгтгэнэ.
МАН-ын бүлэг УИХ-ын гишүүнээсээ түдгэлзсэн гишүүний асуудал, цаашид бусад гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал болон цаг үеийн асуудлаар хуралдах чигтэй байгаа юм. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзсэн бол АТГ-аас гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ Улсын ерөнхий прокурорт хүргүүлэхээ мэдэгдсэн. Тодруулбал, АТГ-аас УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын гишүүдийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан тул гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гэж мэдээлсэн юм. Харин гишүүдийн тухайд мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй гэдгээ илэрхийлсэн.