УИХ-ын чуулган өнөөдөр 10:00 цагт нээлтээ хийлээ. Яг одоо Төрийн ордны “Сүхбаатар” танхимд УИХ дахь МАН-ын бүлэг, “Чингис” танхимд УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж байна. Бүлгүүд энэ долоо хоногт УИХ-ын чуулган болоод байнгын хороогоор хэлэлцэх асуудалтай холбогдуулж саналаа нэгтгэх аж.
Энэ долоо хоногт УИХ-ын чуулган болоод байнгын хороогоор Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн 2017 оны төсвийн төсөл УИХ-ын гишүүдийн анхаарлын төвд байна. Дээрх асуудалтай холбогдуулж намын бүлгүүд саналаа нэгтгэх аж.