Categories
мэдээ улс-төр

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий аудиторт мэдэгдэл хүргүүллээ

Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг нэр дэвшүүлж, хуульд заасны дагуу нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар Үндэсний Аудитын газарт холбогдох материалыг хүргүүлсэн.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий аудитор Д.Занданбатад хандаж өнөөдөр буюу 2021 оны тавдугаар сарын 02-ний өдөр мэдэгдэл хүргүүлсэн байна
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 13 гишүүн гарын үсгээ зурсан энэхүү мэдэгдэлд “Ардчилсан нам 180 мянга гаруй гишүүнтэй. Төрийн эрх мэдлийг УИХ дахь Ардчилсан намын бүлгээр дамжуулан хэрэгжүүлдэг. Үндэсний хэмжээний намын хувьд Ардчилсан намын нэр барьсан аливаа этгээдийн хууль бус хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэхгүй байх, Ардчилсан намын хууль ёсны нэр дэвшигч Норовын Алтанхуягийн мөрийн хөтөлбөрт яаралтай дүгнэлт гаргаж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг шаардаж байна” гэжээ.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *