Хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороо,
чуулганы хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төсөлд байр сууриа нэгтгэж
байгаа аж. АН-ын бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд
Ч.Сайханбилэг нар мэдээлэл хийсэн байна. Мөн бүлгээр сонгуулийн тогтолцооны
талаар хэлэлцэх аж. УИХ-д Сонгуулийн тухай гурван төсөл өргөн мэдүүлэгдсэн. Тэр
бүрт сонгуулийн тогтолцоог тусгасан. УИХ дахь АН-ын бүлэг 48х28 буюу одоогийн
тогтолцоогоо хадгалах, МАН-ын бүлэг 48 тойргоос, 28 нь намын нэрсийн жагсаалтын
ард бичигдэх ч хүнийг нь харж сонголт хийх боломжийг сонгогчид олгох хувилбарыг
тусгах хэрэгтэй гэж байр сууриа илэрхийлж байгаа. Харин УИХ дахь МАХН-МҮАН-ын
Шударга ёс эвслийн бүлгийн хувьд 38 нь тойргоос 38 нь улсын хэмжээнд нэр
дэвшинэ, тэндээс сонгогч намын нэрийг дугуйлахаас гадна нэр дэвшигчийн нэрийг
давхар сонгох хувилбарыг тус бүр санал болгосон төсөл хэлэлцүүлж байгаа юм.