УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар
Нийт 135 хуулийн төслийг эцэслэн батлав. Үүнд:
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зоригоор боловсруулсан хуулийн төслүүд – 126 төсөл,
- Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд – 7 төсөл,
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл – 2 төсөл багтсан байна. Үргэлжлүүлэн төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.