Өгөөмөр” техникийн захын захиргаа өнгөрсөн лхагва гаригт түрээслэгчдээсээ болон үйлчлүүлж буй иргэдээс хоёр цагаас илүү автомашинаа байрлуулсан тохиолдолд цаг тутмын 4000 төгрөг авч байх журам гаргажээ. Ингэснээр түрээслэгчид өдөртөө 30000-40000 мянган төгрөг төлөх эрсдэлтэй болж байгаа аж. Учир нь түрээслэгчид өдөрт дор хаяж 8-10 цаг машинаа байрлуулдаг. Тэгэхээр цаг тутмын 4000 мянган төгрөг төлөх нь сард түрээсийн 135 мянган төгрөгөөсөө гадна зөвхөн машины түрээс гэж сард 900 мянган төгрөг төлөх болоод байгаа юм. Уг журмыг Өгөөмөр захын захиргааныхан “Иргэдийн эрх ашгийг бодож ийм шийдвэр гаргасан”гэж тайлбарлаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, түрээслэгчид машинаа байрлуулахаар үйлчлүүлж буй иргэд машинаа тавих зогсоол олдоггүй. Тиймээс түрээслэгчдээс өндөр татвар авснаар түрээслэгчид машинаа “Өгөөмөр” захад байрлуулахаа больж, үйлчлүүлэгчид машинаа тавьж үйлчлүүлэх боломжтой болно гэх тайлбарыг өгч байгаа юм.
У.Ууганцэцэг