Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нэгдүгээр сарын 10-ны дотор гэр хорооллын айл өрхүүдийг угаар мэдрэгчээр хангахаар ажиллаж буй талаар мэдээлж байсан. Угаар мэдрэгчийг өнөөдрөөс иргэдийн оршин суугаа хороогоор дамжуулан тарааж эхэлсэн байна. Нийт 170 мянган ширхгийг 3.5 тэрбум төгрөгөөр БНХАУ-д захиалснаас эхний ээлжийн 50 мянган ширхэг нь ирээд байгаа аж. Мэдрэгчийг тараахдаа эхлээд хэрэглэх зааврыг танилцуулж байгаа бөгөөд угаарын хий 50 мкр гр-аас хэтэрсэн тохиолдолд дуугарч дохио өгдөг юм байна. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, НОБГ болон НМХГ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гэр хорооллын 167 мянган өрхөд угаар мэдрэгч үнэгүй түгээх талаар мэдээлж байсан юм.