Categories
мэдээ улс-төр

Уфад Ази, Европыг холбох хурдны замын талаар ярилцана

ОХУ-ын Уфа хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ, БНХАУ, Монгол Улсын төрийн тэргүүн нар Душанбегийн уулзалтаас хойш хийгдсэн бүтээн байгуулалтын төслүүдийн талаар ярилцах аж. “Талын зам” санаачлагын хүрээнд хамтран ажиллах гурван орны бизнесийн томоохон группуудийн уулзалт болох ба уг уулзалтад манай улсаас Чингис Интернэшнл Группийн салбар групп болох Чингис Энержи Группийн Ерөнхийлөгч С.Эрдэнэ, Чингис Лэнд Девелопмент Группийн Ерөнхийлөгч Д.Амарбаясгалан, Чингис Хайвэй Корпорацийн Гүйцэтгэх захирал Ц.Гантулга нар оролцох юм байна. Сүүлийн хэдэн жил Ази-Европийг холбосон эдийн засгийн томоохон төслүүдийг ярих болсон Чингис Интернэшнл Группийн хувьд 2009 оноос эхлэн эдгээр мега төслийг хөгжүүлэх тооцоо судалгааг хийж ирсэн байна. Энэ төслүүдээс хамгийн түрүүнд Алтанбулагаас Замын-Үүд чиглэлд баригдах “Чингисийн зам” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Алтанбулагаас цааш Улаан-Үүд хүртэл ОХУ-ын томоохон компаниуд, Эрээнээс урагшаа Бээжин хүртэл БНХАУ-ын бүтээн байгуулалтын том корпорациуд ажиллах гэнэ. Чингисийн “Талын зам” төслийн хүрээнд хурдны авто зам, төмөр зам, нефть дамжуулах хоолой, хийн хоолой, цахилгаан дамжуулах шугамын том төслүүд багтаж байгаа ч Чингис Интернэшнл Групп эдгээрээс гадна олон мега төслийг санаачлан хэрэгжүүлэхээр хөрш орнуудын бизнесийн томоохон корпорациудтай ажиллаж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *