Categories
мэдээ нийгэм

Үерийн ус зайлуулах далан дээр буусан иргэн, аж ахуйн нэгжүүдийг албадан буулгаж эхэллээ

Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн Газрын албанаас Монелийн уулзвар дахь үерийн ус зайлуулах далан дээр зөвшөөрөлгүй буусан иргэн, аж ахуйн нэгжүүдийг албадан буулгаж эхэлсэн байна.

Улаанбаатар хотод 51 байршилд нийтдээ 140 км урт үерийн далан суваг бий. Ихэнх нь 1980-1990 оны хооронд баригдсаны 70 орчим хувь нь эвдэрч шаардлага хангахгүйд хүрснээс гадна далангийн бүсэд 1000 гаруй айл өрх амьдардаг гэсэн судалгаа байдаг. Ойрын өдрүүдэд хур тунадас их орж, зарим газраар хүчтэй үерлэж эхэлсэн нь үерийн далангийн бүсэд амьдарч байгаа иргэдэд эрсдэлд өртөх магадлалийг нэмэгдүүлж буй юм. Тиймээс өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Ус сувгийн удирдах газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, Нийслэлийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан ажлын хэсэг эхний ээлжинд Монелийн уулзвар дахь үерийн ус зайлуулах далан дээр зөвшөөрөлгүй буусан иргэн, аж ахуйн нэгжүүдэд нүүх шаардах хуудсыг хүргүүлсэн. Гэвч шаардлагыг биелүүлээгүй учраас албадан буулгахаас өөр аргагүйд хүрчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *