Categories
мэдээ нийгэм

Үерийн улмаас хаагдсан Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замыг өглөө нээжээ

Өмнөговь аймгийн Ханбогд суманд үер буусны улмаас нүүрс тээвэрлэлтийг тодорхойгүй хугацаагаар зогсоосон талаар олон нийтийн сүлжээгээр иргэд мэдээлсэн. Ханбогд суманд энэ сарын 14-ний шөнө маш хүчтэй аадар бороо орж, үер буужээ.

Үерийн улмаас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын далан нурж, эвдрэл үүссэн байна. Өөрөөр хэлбэл, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замыг ням гаригаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хааж, нүүрс тээвэрлэлтийг зогсоосон байсныг өнөө өглөөнөөс нээжээ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км автозамаар нийт 104 аж ахуйн нэгжийн 8700 гаруй автомашин нүүрсний тээвэр хийдэг. Монгол-Хятадын хилийн автозамын Гашуунсухайт боомтын хяналт шалгалт, нэвтрүүлэх хурдаас хамаарч өдөрт 85-95 тонн жинтэй 400-1,100 автомашин хилээр нэвтэрдэг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *