Categories
гадаад мэдээ

Үерийн улмаас 150 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Парагвай, Аргентин, Уругвай, Бразил улсад их хэмжээний аадар бороо орсны улмаас үер буусан тухай “CNN” агентлаг мэдээллээ.Үерийн улмаас ойролцоогоор 150 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. АНУ-ын Цаг уурын хүрээлэнгээс мэдээлснээр “Дээрх улсуудад сүүлийн 50 жил ороогүй хур тунадас орсон” гэжээ.

Парагвай улсын байдал хүнд байгаа бөгөөд 130 мянган хүн орон гэрээ алдаж, нэг сая иргэн цахилгаангүй болсон байна. Үзэгдэх орчин тааруу байгаа учир аврах албаныхан иргэдэд тусламж үзүүлж чадахгүй байгаа гэнэ. Гэнэтийн байгалийн гамшгийн Аргентин улсад зарим мужийн 2000 гаруй иргэн орон гэрээ орхин зугтаажээ. Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссефф өчигдөр Батлан хамгаалахын сайдын хамтаар нисдэг тэргээр үер буусан бүс нутгуудад очиж, иргэдтэй уулзсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *