Наймдугаар сарын 11-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн, Орхон голын дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдэж, Сэлэнгэ Дэлгэрмөрөн, Бэлтэс, Идэр, Хэрлэн, Байдраг, Халх, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 5-70 см давсан байна. Харин Орхон, Улз голууд үерийн аюултай түвшинг 15-40 см даван хүчтэй үерлэж байна.
Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.