Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

Наймдугаар сарын 19-ний өдрийн байдлаар Хэрлэн голын эх, Сэлэнгэ мөрний дунд хэсгээр мөн Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, зүүн хажуугийн Онон, Эг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдэж, Хэрлэн, Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 15-25 см, Улз гол Эрээнцав сум орчимд үерийн аюултай түвшинг 20 см даван үерлэж байна.

Маргааш буюу 8 дугаар сарын 20-нд Хэрлэн гол Багануур дүүрэг, Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 5-10 см нэмэгдэх хандлагатай байна. Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэн
Гадаргын усны судалгааны хэлтэс

2022-08-19

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *