Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

7 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Сэлэнгэ голын нийт уртын дагууд, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, зүүн хажуугийн Улз, Халх голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдсэн байна. Мөн түүнчлэн Үүр, Хэрлэн, Улз, Халх, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 10-80 см даван үерлэж байна. Маргааш буюу 7 дугаар сарын 19-нд Ус судлалын Сэлэнгэ-Хутаг, Туул-Алтанбулаг, Орхон- Хархорин харуулуудаар усны түвшин 5-10 см нэмэгдэх хандлагатай байна.

йрын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын зарим хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа бөгөөд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд голын түвшин огцом нэмэгдэх мөн жижиг гол, хуурай сайраар уруйн үер буух магадлал өндөр байна.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй, бага насны хүүхдийг анхаарал халамжгүй, голруу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэн
Гадаргын усны судалгааны хэлтэс

2022-07-18

Нийтэлсэн: Цаг Уур Орчны

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *