Нийслэлд шар усны үерийн гамшиг нүүрлэж болзошгүй нөхцөл үүсээд байна. Онцгой байдал, хотын холбогдох албаныхан хамтран ажлын хэсэг байгуулж үерийн аман дээр буусан айл өрхүүдийг шалгаж, арга хэмжээ авахаар ажиллаж байгаа аж.
Энэ жилийн хувьд манай орны ихэнх нутгаар цас их орж, цагаан зудын байдалтай байсан. Хүйтний ам цаашилж хөхүүрийн ам наашилсан энэ өдрүүдэд тулгардаг нэг бэрхшээл бол шар усны үеийн аюул юм.