Онцгой байдлын ерөнхий газраас амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд, олон нийтэд гол, нуурын усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэх зорилгоор “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг нийслэлийн Налайх дүүргийн Тэрэлжийн гүүр, Мойлтын тохойд зохион байгуулж байна.
Өдөрлөгийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ, “
байгаа нь харагдаж байгаа юм.Усны ослоор амь насаа алдсан хүүхдүүдийн ослын шалтгаан нөхцөлийг нь судлан үзэхэд хараа хяналтгүй орхисноос хиймэл нуур, тогтоол усанд орох, аялал, амралт зугаалгаар явах үедээ эцэг эх, асран хамгаалагч нар хараа хяналтаа сулруулснаас болж хүүхдүүд гол, нуурын усанд орж амь нас эрсдэх тохиолдол ихэнх хувийг эзэлж байна.
Иймд төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагууд хамтран салбар хоорондын уялдааг ханган ажиллаж байгаа нь үер усны осолд өртөж байгаа хүүхдийн тоог бууруулахад чухал ач холбогдолтой юм.
Монголын минь гэрэлт ирээдүй болсон хүүхдүүдийнхээ эрүүл, эсэн мэнд, аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэхэд иргэн бүр хариуцлагатай байж эрсдэлээс үр хүүхдээ хамгаалахыг уриалж байна” гэв.
Монгол Улсын Шадар сайдын баталсан “Үер уснаас үрсээ хамгаалъя” аяны хүрээнд зохион байгуулж байгаа тус өдөрлөгт ХНХЯ, БОАЖЯ, ЦЕГ, ЦУОШГ, ГБХЗГ, Монгол Улсын Далайн захиргаа, НЭМҮТ, МУЗН, “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллага, Гол, нуурын эргийн аюулгүй байдлыг хамгаалах холбоо ТББ, “Ландкруйзер эзэмшигчдийн клуб”, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, НОБГ оролцож, агаараас болон уснаас аврах ажиллагааны үзүүлбэр, усанд живсэн хүнд үзүүлэх анхны тусламжийн сургалтыг явуулж, урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд хүргэж байна.
Түүнчлэн иргэд баяр, амралтын өдрүүдэд гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.