Categories
мэдээ нийгэм

Үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна

Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлснээр наймдугаар сарын 9-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 10-д ихэнх нутгаар, 11-нд хойд хэсгээр бороо орох төлөвтэй байна гэжээ. Үүнтэй холбогдуулан ОБЕГ-аас үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад анхааруулж байна.

Үүнд:

-Амарч зугаалахдаа архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байна

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх

-Усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих

-Хүүхдийг гол усруу явуулж тоглуулахгүй байхыг анхааруулж байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *