Categories
мэдээ нийгэм

Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх самбар байршуулав

Нийгмийн хариуцлагын хүрээнд Онцгой Байдлын Ерөнхий газар болон Сентеррагоулд Монголия ХХК хамтран иргэдийг үер усны аюулаас сэргийлэх санамж бүхий самбарыг Туул голын дагуу байршууллаа.

Сүүлийн үед үргэлжлэн орж буй усархаг борооны улмаас Туул гол болон нийслэлийн ойр орчмын голын усны түвшин эрс нэмэгдэж байна. Баяр наадам, амралтын өдрүүд үргэлжилж, иргэд чөлөөт цагаараа гол устай газар бараадаж амрах нь ихэсчээ. Иймд хүүхэд багачууд, иргэдийг анхаарал болгоомж алдан усанд эрсдэх аюулаас урьдчилан сэргийлүүлэх үүднээс Туул голын хамгийн эрсдэл өндөр 13 газарт дээрх санамж бүхий самбаруудыг байршуулав. ОБЕГ дээрх самбаруудыг байгалийн бүхий л гамшгаас урьдчилсан сэргийлэх санамжийг ард иргэдэд хүргэх зорилгоор олон удаа ашиглах боломжтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *