Сайжруулсан шахмал түлшний баруун, зүүн үйлдвэрийн 11 шугамаар өдөрт 2000 тонн түлш үйлдвэрлэж байна.
Шахмал түлшний чанарын хувьд PM 2.5 тоосонцор 2021 онд 112 мкг/м3 агууламжтай байсан бол энэ онд 65 мкг/м3, PM 10 тоосонцор өнгөрсөн онд дунджаар 164 мкг/м3 байсан нь энэ онд 122 мкг/м3, мөн хүхэрлэг хийн агууламж 2021 онд 142 мкг/м3 байсан нь 100 мкг/м3 болж багасжээ.
“Агаарын чанар өнгөрсөн оныхтой харьцуулахад сайжирсан. Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийг 650 болгож нэмсэн. Цаашид шаардлагатай газарт цэгүүдийг нэмэхээр төлөвлөж байна” гэж нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд хэллээ.