Монгол эх нутагт минь нар асгарч, хур буусан дэлгэр сайхан зун болж байна. Дэлхийн монголчууд бидний Тулгар төрөө байгуулсны 2225 жил, Их Монгол Улсаа байгуулсны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн тэгш ой давхацсан онцгой сайхан баяр ирлээ.
Монголын үндэсний өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин” нийт уншигч, захиалагч, хамтран ажилладаг түнш байгууллагууд, реклам сурталчилгаагаа нийтэлдэг аж ахуйн нэгж компаниуддаа Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж байна. “Өдрийн сонин”-ы хувьд Монголын шилдгийн шилдэг сониноор шалгарч, сэтгүүлчид маань хэвлэл мэдээллийн салбарын тэргүүн дээд шагналуудыг хүртэж, хийж бүтээсэн өгөөжтэй сайхан жил үргэлжилж байна. Манай сонинтой хамтран ажилладаг харилцагчид Та бүхний улс орондоо бүтээн байгуулж буй ажил үйлс тань дэвшин дээшилж, бизнесийн үйл ажиллагаа тань улам амжилтад хүрэхийг хүсэн ерөөе.