Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы зурагчин Г.Базаррагчаа “Энэ зураг нэг агшин” төрөлд тэргүүн байранд орлоо

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо оны шилдэг гэрэл зурагчдыг тодруулах “Монголын гэрэл зураг-2017” уралдааныг зохион байгуулж, дүнгээ гаргав. 2005 оноос эхтэй уралдаан сүүлийн хоёр жил завсарлажээ. Тиймээс энэ жилийн шалгаруулалтад өмнөх жилүүдээс харьцангуй олон гэрэл зурагчин оролцжээ. “Монголын гэрэл зураг-2017” уралдаанд Улаанбаатар хотоос гадна Ховд, Баян-Өлгий, Архангай, Өвөрхангай, Хэнтий зэрэг 10-аад аймгийн 80 гаруй гэрэл зурагчны 450 бүтээл ирүүлжээ. Тэдгээрээс шилдэг 100 уран бүтээлийг дэлгэн үзүүлж, фото сэтгүүл зүйн баримтат гэрэл зураг, хүрээлэн буй орчин-аяллын гэрэл зураг, нэг зураг нэг агшин, модерн фото арт чиглэлийн 16 зургийг шилдгээр нэрлэлээ.

2017 оны шилдэг гэрэл зургийн гранпри шагналыг Гамма агентлагийн гэрэл зурагчин Б.Рэнцэндорж хүртэв. Тэрбээр Reuters агентлагаар дамжин дэлхийн олон мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэгдсэн ‘Road to Hell’ буюу ‘Тамын зам’ гэрэл зургийн сурвалжилгаараа оны шилдгийн шилдэг гэрэл зурагчнаар шалгарчээ.

Хамгийн олон бүтээл буюу 40-өөд гэрэл зураг өрсөлдсөн “Энэ зураг нэг агшин” төрөлд “Өдрийн сонин”-ы зурагчин Г.Базаррагчаагийн “Айдасгүй зоог” зургаараа тэргүүн байрыг эзэллээ. 19 настай залуухан уран бүтээлч Г.Базаррагчаа нь гэрэл зураг аваад нэг жил болж байгаа юм.

-Та өөрийн баярын сэтгэгдлээс хуваалцана уу ?

-Маш их баяртай байна. Өөрөө ч энэ шагналыг авсан гэдэгт итгээгүй.“Монгол гэрэл зураг -2017” оны шилдэг гэрэл зургийн уралдааны үйл явдлын зургийг буулгаад явж байтал миний нэрийг дуудсан. Тэрхэн үед балмагдах, гайхах, сандрах бүгд зэрэгцсэн мөч байлаа.

-Энэ зураг нэг агшны шилдэг бүтээл “Айдасгүй зоог” бүтээлээ бүтсэн түүхээс яривал?

-Тухайн зургаа “Өргөө-2” кино театрын урд самбар зардаг ах шувуу хооллож байх үеийн тэрхэн агшныг өөрийн дурандаа буулгасан. Тэр зураг маань энэхүү шагналыг хүртлээ. Энэ боломжийг ашиглаад надад тусалж дэмждэг гэр бүл, ажлын хамт олондоо баярлаж явдгаа хэлмээр байна.

Image may contain: 1 person, smiling, standing and indoorImage may contain: 2 people, people smiling, suit

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *