Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас Жаал шандын заставын даргын өнжсөн тэмдэглэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаарт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт ярилцлага өглөө. Тэрээр Өршөөлийн хуулийн талаар болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийн талаар өөрийн байр суурийг илэрхийлэв. Өршөөлийн хуулийн тухайд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах хэдий ч Төрийн тэргүүний зүгээс хориг тавьсан зарим заалтуудыг хүлээж авах боломжгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн юм.

Өмнөговь аймгийн Жаал шандын заставын дарга Л.Түвшинтулгынд өнжлөө. Хилийн заставын даргынд нэг өдөр яаж өнгөрдөгийг “Танайд өнжье” булангаас сонирхоорой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлдог гуравдугаар нүүрнээс “Г.Дэнзэнгийн өлсгөлөн буюу монголчуудын араншин” гэсэн нийтлэлийг уншаарай.

Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд гадагшаа ямар бүтээгдэхүүн экспортлох боломжтойг сонирхуулж, долларын ханшид эерэг нөлөө үзүүлэхээр экспортыг хөдөө аж ахуйн салбарынхан хийж чадна гэж ярилаа. Түүнтэй хийсэн ярилцлагыг дөрөвдүгээр нүүрэнд нийтэллээ.

“Эдийн засаг” буланд зуд болвол инфляци цойлох эрсдэл байгааг онцоллоо. Инфляци иргэдийн амьдралд яаж нөлөөлдөг, ямар бодлого хэрэгжүүлбэл төгрөгийн ханшаа унагахгүй байх боломжтойг энэ нүүрнээс уншаарай.

“Аав”, “Хязгааргүй”, “Учрал” зэрэг киногоороо олны танил болсон УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяртай хийсэн “Би “Аав” киноны дүр шигээ амьдралын төлөө зүтгэдэг, зөөлөн талдаа хүн” гэсэн ярилцлагыг 17 дугаар нүүрнээс уншаарай.

“Сонгодог урлаг” буланд Францын хөгжмийн зохиолч Клод Дебюссиг онцолж байна.

Харилцан байлдааны бэлэн байдалд шилжлээ гэж мэдэгдэж байсан хоёр Солонгос гал зогсоох гэрээг үзэглэж чадлаа. “Дэлхийн мэдээ” булангаас энэ талаар болон цэнхэр гаригт өрнөсөн анхаарал татсан үйл явдлуудыг уншаарай.

“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 8807-1920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *