Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа

Монголын өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн гарлаа. Юуны өмнө уншигч танд манай сонины нэгдүгээр улирлын нэмэлт захиалга орон даяар үргэлжилж байгааг дуулгая.

Өнөөдрийн сонины брэнд булангийн нэг болох танайд өнжье буланд маань Эртний түрэг бичээсүүдийн утгыг тайлсан академичийнх буюу ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Л.Болдынд өнжжээ. Ц.Элбэгдорж: Энхтайванч, аль нэг талыг баримталдаггүй учир Монгол зуучлагч орон болж байна гэсэн Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийн Давос хотод болсон эдийн засгийн 45 дахь чуулга уулзалтанд оролцож сэтгүүлчдийн асуултанд хариулжээ.

Манай сонин нийтлэлийн бодлогыг тодорхойлогч баримт, үзэл бодол буланд нийтлэлч Н.Гантулгын Монгол Улс эмэгтэйчүүдийн эрхийн талаар лалын шашинтай орнуудаас харгис болжээ гэх сонирхолтой нийтлэл хэвлэгдсэн байна.

Улс төрийн нүүрэнд Д.Ганхуяг: Бензиний онцгой албан татварыг нэмэгдүүлснээр гол халамжуудыг хэвээр нь үлдээх боломж бүрдсэн, Х.Баттулга: Бодит зүйлийг ярихгүй бол хямрал гэдэг тоглоом байнга л явагдана зэрэг ярилцлага болон мэдээ мэдээлэл гарчээ.

Шинжлэх ухааны буланд О.Лхагва: Физикийн 3D лаборатори ашигласнаар сурагчид өөрсдөө нээлт хийх боломж бүрдэнэ гэсэн сонирхолтой ярилцлага хэвлэгдсэн байна. Манай сонины эх орон сумаас эхлэнэ буланд Бурхад, түүхийн өлгий миний Баянбулаг оржээ. Мөн спорт буланд Крис Лавсон: Би багийнхаа лидэр нь гэх амьдралаа дэлгэрэнгүй ярьсан сонирхолтой ярилцлагыг сонирхоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *