“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн эдийн засгийн форум дээр хэлсэн үг бүрэн эхээрээ нийтлэгдлээ. Тэрээр “Ч.Сайханбилэг: Өрөндөө санаа зовоод байгаа юм бол Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр, О.Содбилэг нар өөрсдөө өрөө төлчих” хэмээн хэлжээ. Түүний хэлсэн үгийн дэлгэрэнгүйг XI нүүрнээс уншаарай. Мөн Монголын эдийн засгийн форумаас бэлтгэсэн сурвалжлагыг тус сонины тэргүүн нүүр, зургадугаар нүүрнээс унших боломжтой. Энэхүү чуулган хоёр өдөр үргэлжлэх бөгөөд уул уурхай, эдийн засаг, байгаль орчин, бизнес эрхлэгчид гээд салбар бүрийн тэргүүлэгчид оролцож байгаа билээ. Тэд монголын эдийн засгийг хөл дээр босгохын тулд ямар санаа шийдэл гаргаж байгааг та бүхэн энэхүү сурвалжлагаас уншаарай. Харин II, IV зэрэг нүүрнээс улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлын мэдээллийг тоймложээ. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Оюунгэрэл нарын ярилцлагыг улс төрийн булангаас унших боломжтой. Энэ өдрийн гол үйл явдлын нэг бол Х.Баттулга гишүүн саналаа өгч болохгүй хүмүүсийн нэрийг дурдсан жагсаал байлаа. Жагсаалын сурвалжлагыг та бүхэн энэхүү дугаараас уншаарай. Түүнчлэн энэ өдөр олон улсын эмч нарын өдөр тохиосон билээ. Үүнтэй холбогдуулан яамны зүгээс “Алтан чагнуур” шагналыг арван эмчид гардуулжээ. “Хурган чих” –ийн талаарх СУИС-ийн Хөгжим, урлагийн сургуулийн захирал, хөгжим судлаач Г.Ганцэцэгийн сонирхолтой ярилцлага орсон байна. Та бүхэн “Өдрийн сонин”-г бүх сонингийн цэгүүдээс худалдан авах боломжтой бөгөөд admin.dnn.mn цахим хаягаар унших боломжтой.
Categories