Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д сэтгүүлч Ц.Баасансүрэнгийн “Нүүрсчид, шороочид ба АН, МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонжоо” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Халбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн эхлээд удаагүй байгаа билээ. Тоглолтууд манай цагаар 01:00 цагаас эхэлж байгаа. “Өдрийн сонин” урьд шөнө болсон Герман-Польш болон Умард Ирланд-Украины тоглолтыг 3,4 дүгээр хороололд байрлах “Modern club”-аас сурвалжиллаа. Энэ тухай нэг болон долдугаар нүүрнээс унших боломжтой.

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаан болон Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар ямар ямар асуудлуудыг хэлэлцсэн тухай болон сонгуулийн эргэн тойрон дахь үйл явдлын талаар улс төрийн хоёрдугаар нүүрнээс уншина уу.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт сэтгүүлч Ц.Баасансүрэнгийн “Нүүрсчид, шороочид ба ан авын мөрийн хөтөлбөрийн сонжоо” нийтлэл хэвлэгдлээ.

Долоо хоног бүрийн бямба гаригийн дугаартаа “Нэг ангийнхан” буланг хүргэдэг уламжлалтай билээ. Энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн сэтгүүл зүйн ангийг 2011 онд төгссөн ангийнхан уригдан оролцлоо. Энэ ангийнхны тухай нэг болон зургадугаар нүүрнээс уншаарай.

Монголд анх удаа муурын үзэсгэлэн болох гэж байна. “Муур хөөрхөн” хэмээх энэхүү сонирхолтой үзэсгэлэнгийн тухай наймдугаар нүүрнээс унших боломжтой.

“Харанга” хамтлагийн гишүүн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбаатартай хийсэн ярилцлагыг есдүгээр нүүрнээс уншаарай.

Дэлхийд салбар салбарт амжилттай яваа нөлөө бүхий эрхмүүдийн үүсгэн байгуулсан Билдербергийн клубийн иухай сонирхолтой нийтлэлийг 11 дүгээр нүүрнээс уншиж сонирхоорой. Тэд хуралдаад дэлхийд тулгамдаад буй асуудлуудын талаар ярилцда аж.

Мөн уламжлалт “Өд бэх”, “Ном ярьж өгье,” “Таны гал тогоонд” булангууд хэвлэгдэн уншигчдадаа хүрлээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *