“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.
Даваа гаригийн дугаарын эхний нүүрэндээ уламжлал ёсоор “Танайд өнжье” булангаа нийтлэн хүргэж байна. Энэ удаад төр нийгмийн ахмад зүтгэлтэн Л.Лантуугийнд өнжсөн юм. Мөн нэгдүгээр нүүрнээс 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан, эх орны 1,2-р одонт бэлтгэл дэд хурандаа Э.Лувсанбалдантай хийсэн сонирхолтой ярилцлагыг унших боломжтой.
Улс төрийн хоёрдугаар нүүрнээс Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяатай хийсэн ярилцлагыг уншаарай. Мөн УИХ-ын баасан гаригийн хуралдаанаар гишүүд ямар ямар асуудлуудыг хэлэлцсэн болохыг уншиж танилцах боломжтой.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болж байдаг алдарт гуравдугаар нүүрэнд нийтлэлч Н.Гантулгын “Газар газрын тэнэгүүдийг ганц ганцаар нь байлгадаг хуультай” нийтлэл хэвлэгдлээ.
Зургадугаар нүүрнээс “Сахиуст хангайн нууц” романаа хэвлүүлээд удаагүй байгаа зохиолч, яруу найрагч Г.аюурзанатай хийсэн ярилцлагыг хүргэж байна. Тэрээр уран өөрийн болон эхнэр Л.Өлзийтөгсийнхөө уран бүтээлийн талаар сонирхолтой яриа дэлгэсэн юм.
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт буруутгагдан хоригдоод байгаа Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаттай ярилцсан юм. Ярилцлагыг Баримт, үйл явдлын 7-р нүүрнээс уншиж сонирхоорой.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ