Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.
“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Өдөртөө багачуудыг, оройдоо томчуудыг аврахаар завгүй зүтгэдэг завьт эргүүлийнхэний тухай бичжээ.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Н.Багабандийг Ерөнхийлөгч байхад нь алтан бүсийг нь шалгуулаагүй байж одоо олон юм донгосох хэрэггүй” хэмээх нийтлэлийг уншина уу.
УДБЭТ-ын гоцлол бүжигчин О.Анужин: Балетгүйгээр би өөрийгөө төсөөлдөггүй хэмээн “Уран бүтээлч” нүүрт өгүүлэв.
“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааны 30 хүртэлх хувьд IPO амжилттай гаргахын тулд Засгийн газар сайн ажиллах хэрэгтэй хэмээсэн байна.
Гадаадын шилдэг их, дээд сургуулиудын тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ? “Боловсрол” нүүрээс уншаарай
АШУҮИС-ийн багш, Анагаах ухааны доктор, дэд профессор Э.Одхүү: Гэнэтийн ослоор нас барагсдын үр удмыг төрүүлэх боломжтой “Эмч” нүүрт өгүүлэв.
Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясах: Хүний наймааг сүүлийн үед “мөрөөдлийг хулгайлах гэмт хэрэг” гэж орчуулж байна гэж “Нийгэм” нүүрт өгүүлжээ.
Баримт үйл явдлын долдугаар нүүрт Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн , цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат: Бага насны хүүхдүүд аав ээж, ах эгчийнхээ буруугаас болж амиа алдаж байнахэмээн ярьжээ.
Ж.Энхсайхан: Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх цаг нь болчихсон хэмээн “Улс төр” нүүрт өгүүлэв.
Баянхонгор аймгийн Заг сумын уугуул, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын начин Дашдоржийн Цэрэнтогтох: Бүрэнтөгс арслантай сайхан салхилж барилдъя гэж бодон давхар ачин давсан хэмээн “Дэвжээ” нүүрт ярьжээ.
Баярлаж хөөрсөн францчуудын цуглаан үймээн самуунаар дуусчээ хэмээн “Дэлхий мэдээ” нүүртөгүүлжээ.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ