“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн уншигчдын гарт очлоо. Манай сонины тэргүүн нүүрт Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал ямар байгааг тайлагнасан мэдээллийг онцоллоо. Халдварт өвчин өнгөрсөн сард нэмэгджээ. Харин ажилгүй иргэд цөөрсөн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг I-VI нүүрээс унших боломжтой.
УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдын ярилцлага I нүүрээс давж улс төрийн нүүрт гарлаа. Тэрбээр улс төрийн намууд ард түмнээ сонсох цаг болсныг ярилаа. Мөн улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газрын үйл ажиллагаанд дүгнэлт өгч ярьсан юм.
Нийслэлийн Засаг даргын ажлын албанаас шилдэг тохижилт, ногоон байгууламжтай албан газрыг зарлах уралдаан зарласан. Ингэхдээ орчноо тохижуулаагүй байгууллагуудад “гахай” өгдөг болсон. Иргэдээ “гахай”, “нохой”-гоор нь доромжилж байгаа нь хэр зохимжтой вэ. Энэ талаар II нүүрээс уншина уу.
Баримт, үзэл бодлын нүүрт сэтгүүлч П.Хашчулуун монголчуудын хэтийдсэн эх оронч үзлийн тухай бичлээ. Дэлхий нэг гэр бүл болж байхад монголчууд бид өөрсдийгөө тусгаарлаж, түүнийгээ эх оронч үзэл гэх нь хэр зөв бэ. Асуудал дэвшүүлсэн нийтлэлийг III нүүрээс уншина уу.
Улс төрийн мэдээлэл багтдаг V нүүрт ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Сайдын цаг” уулзалтад оролцоод өгсөн мэдээлэл, УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны тойм багтлаа. С.Баярцогт сайд дахиад бонд гаргах болсон тухайгаа ярьсан. Бондын хөрөнгийг юунд зарцуулах, Засгийн газар хэрхэн ажиллаж байгаа талаарх мэдээлэлөнөөдрийн дугаарт гарлаа.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг ажлаа дуусгаж байгаа талаар УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж манай сонинд ярилцлага өгсөн. Эцэг хуулийн өөрчлөлтийн талаар АИХ-ын депутат асан Л.Дашням ярилаа. Тэрбээр Үндсэн хууль тогтоогчдын хорооны дэд даргаар ажиллаж байсан билээ. Түүнийхээр УИХ-аас намын бүлгийг гаргах ёстой аж. Увс аймаг руу зорчигчид тээвэрлэж явсан автобус гүүрэн дээрээс унаж осолдсон. Азаар хүний амь эрсдээгүй ч хот хооронд тээвэр эрхлэгчид суудлаасаа олон хүн авч явдаг, жолооч нь өдөр шөнөгүй машин барьдаг гэх мэт асуудал их байгааг харууллаа. Үйл явдлын сурвалжлагыг VII нүүрээс уншина уу.
Дэлхийн мэдээ нүүрт хамгийн чинээлэг тамирчдыг онцоллоо. Боксчин Флойд Мэйвезер хамгийн баян тамирчин бол түүний дараа хэн орж байгааг IX нүүрээс сонирхоорой.
Японд 1000 инженер бэлтгэхээр болсон. Энэ хөтөлбөрийн хүрээнд есдүгээр анги төгсөгчдийг Японы Коосен сургуульд бүртгэж байгаа аж. 20 настайдаа баклавр зэрэгтэй инженер болгох косен сургуульд элсэхэд ямар шаардлага хангах вэ. Энэ талаар ШУТИС-ийн харъяа Коосен загварын Технологийн дээд сургуулийн захирал А.Ганбаяртай ярилцсаныг хүргэж байна.
Улсын Филармоны Ерөнхий удирдаач, Урлагын гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяртай ярилцсан ярилцлагыг XVII нүүрнээс уншина уу. Сонгодог урлаг, дурсамж хөглөсөн эл ярилцлага таныг сэргээх нь гарцаагүй.
“Борооны өвгөн” гэх тайлбартай зураг цахим ертөнцөд олны анхаарлыг татсан. Ширүүн бороон дунд шүхэргүй, зоримог алхах жижигхэн өвгөнийг хүмүүс гайхан зогсч байгаа нь гэрэл зурагт буужээ. Цэргийн одон медалиараа гангарсан өвөөтэй манай сэтгүүлч Л.Батцэнгэл ярилцаж, олны анхаарал татсан зургийн учир утгыг асуулаа. Энэ ярилцлага XV нүүрт хэвлэгдсэн.
Манай сэтгүүлч С.Алтанцэцэг Европын орнуудаар аялсан тэмдэглэлээ уншигч танд хүргэж байгаа. Моцартын өлгий нутагт аялсан тэмдэглэлийг өнөөдрийн дугаараас уншина уу.
“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ