Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Геологичдын алхны чимээ Алтайн хязгаараас сонстож эхэлжээ” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Үндэсний соёл, амралтын хүрээлэнд “Аав, ээж, би циркчин” шоуг хийж байна. Энэ тухай “Өдрийн сурвалжлага” буланд онцоллоо. Шоугаар хүүхэд бүрт циркийн үзүүлбэр хийх боломж олгож байгаа аж. Нэг болон долдугаар нүүрээс энэхүү сурвалжлагыг хүлээн авч уншаарай. Мөн долоо хоногийн бямба гариг бүр уламжлал болгон нийтэлдэг “Нэг ангийнхан” буланд “Цэргийн эмч нар буюу хээрийн мэс заслын ангийнхан” уригдлаа. Зургадугаар нүүрээс энэ ангийнхны тухай дэлгэрүүлэн унших боломжтой.

Харин “Улс төр” нүүрт УИХ-ын чуулганаас хийсэн сурвалжлагыг хэвлэв. “Хууль хяналтынхны хэргийг мөрддөг бие даасан байгууллагатай болох гэнэ” гэх гарчигтай энэхүү сурвалжлагыг уншвал чуулганаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл авах болно. Мөн Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатарын “Олимпийн 17 төрөлд тамирчдаа бэлтгэж байна” ярилцлага ч энэ нүүрт гарсан байгаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт сэтгүүлч Л.Мөнхтөрийн “Геологичдын алхны чимээ Алтайн хязгаараас сонстож эхэлжээ” нийтлэл гарлаа. Монгол, Чехийн хамтарсан экспедиц Алтайн хязгаараар хайгуулын ажил хийж эхэлсэн тухай энэ нийтлэлээс уншаарай.

Манай сонины уншигчдадаа хүргэдэг бас нэгэн тогтмол булан бол “Өдрийн зочин” юм. Энэ удаагийн зочноор Б.Амарсанаа хүү уригдлаа. Тэрээр Тайваньд болсон Зүүн Азийн тусгай олимпоос хүрэл медаль хүртсэн юм. Түүний амжилтын тухай тавдугаар нүүрээс уншина уу.

“Уран бүтээлч” нүүрэнд Монгол Улсын болон Тува улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Жамьяны “Миний хөгжмийг өнгөөр илэрхийлбэл цэнхэр өнгөтэй” ярилцлага хэвлэгдлээ. Эдгээр болон “Амрах агшин”, “Өд, бэх”, “Ном ярьж өгье”, “Таны гал тогоонд”, Дэлхийн мэдээ, телевизийн хөтөлбөр, цаг агаарын тухай мэдээллийг сонирхоорой.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *