Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гарагийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.
Монгол Улсын 2018 оны гуравдугаар сарын нийгэм эдийн засгийн байдлыг өчигдөр Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан. Энэ талаар “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Эрүүл мэндийн даатгалын сан өнгөрсөн оноос 45 хувиар өсч, 500 гаруй тэрбум төгрөг болжээ” хэмээн нийтэлсэн байна.
ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн доктор Д.Шүрхүү “Хятадын зээл тусламж Монголын эдийн засгийн сэргэлтэд эерэг нөлөө үзүүлнэ” хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.
Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Эрлийз гэж хэлсэн хүний аманд халуун цог хийе” нийтлэлийг хүлээн авч уншаарай.
“Өдрийн сонин”-ы “Цаг үе, үйл явдал” нүүрт “Шүүх С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 30 хоног хорих шийдвэр гаргав” хэмээн өгүүлсэн байна.
“Уул уурхайн төслүүд удааширвал гадаад, дотоодын эрсдэл учирч болзошгүйг Дэлхийн банк анхааруулав” хэмээн өгүүлснийг “Эдийн засаг” нүүрээс хүлээн авч уншаарай.
“Улаанбаатарын уушги болсон моддыг битгий тайраач” хэмээн “Экологи” нүүрт өгүүлжээ.
“Уран бүтээлч” нүүрээс “Чоно” хамтлагийн ахлагч, дуучин Д.Дэрмээтэй хийсэн “Чоно” сэрж байна” ярилцлагыг хүлээн авч уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ